Доорх цэнхэр холбоос дээр 2 дарж биднийг дэмжээрэй!
Хэл сурахад одоо ч оройтохгүй шүү! Дээрх сурталчилгаан дээр өдөрт зөвхөн 2 л дарж бидэнд тус болоорой!

TOEFL® iBT-гийн тухай


Анх IBT (Internet-Based TOEFL)-ыг 2006 онд нэвтрүүлснээс хойш дэлхий даяар 24 сая гаруй хүн өгөөд байна. IBT (Internet-Based TOEFL) нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс зэргээр суралцахад шаардлагтай Англи хэлний түвшин тогтоох академик шалгалт юм.

IBT-TOEFL-г дэлхийн 130 гаруй орны 7,000 гаруй их дээд сургууль, коллежууд хүлээн зөвшөөрдөг.

IBT-TOEFL нь лекци, семинар, номын сан, дотуур байр зэрэг сургуулийн орчинд нэн түрүүн шаардагдах академик Англи хэлний мэдлэгийг шалгаж түвшингийг тогтоодог тест юм.

Энэхүү шалгалт нь УНШИХ, СОНСОХ, БИЧИХ, ЯРИХ зэрэг хэлний үндсэн 4 чадваруудыг шалгадаг.

IBT-TOEFL шалгалтыг онлайнаар өгдөг ба энэ шалгалтыг өгсөнөөр та өөрийн хүссэн орны хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой бөгөөд энэ шалгалтыг хэдэн удаа ч өгч болно.

IBT-TOEFL шалгалтыг амжилттай өгсөнөөр та Англи хэл дээр лекци сонсож ойлгох, семинар хичээл хөтлөх, ном сурах бичиг уншиж ойлгох, реферат, бие даалтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэх, багш оюутнуудтайгаа бодлоо чөлөөтэй солилцож ойлгох зэрэг чухал чадваруудыг бүрэн эзэмших болно.

Шалгалтын хураамж:

Шалгалтын хураамж нь тухайн улсаас хамаарч 150-225$-ын хооронд хэлбэлздэг.

Монголын IBT-TOEFL-ын шалгалтын хураамж 160-190$ хооронд байдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ets.org/toefl/ibt/about хаягаар орж авна уу.

0 comments: